Шинэ байршилд бизнесийн үйл ажиллагаа явуулах гэж буй байгууллагын хувьд тухайн зах зээлийн онцлог, цар хүрээ, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, амьдралын хэв маяг, худалдан авах чадвар, өрсөлдөөний нөхцөл зэргийг урьдчилан тодорхойлж, түүнд зохицуулан үйл ажиллагаагаа төлөвлөх нь учирч болзошгүй эрсдэлээс таныг хамгаалдаг.
Манай зарим бизнес эрхлэгчдийн хувьд энэ байршлын ойролцоо супермаркет байхгүй болохоор супермаркет хийвэл ашигтай гэж бодох нь олонтоо тохиолддог. Супермаркет байгуулах нь ашигтай байж болох хэдий ч, үүнээс ч илүү ашиг олохуйц бизнесийн үйл ажиллагаа явуулах боломж үргэлж нээлттэй байдаг.
Манай компани энэ удаа Баянзүрх дүүргийн иргэдийн худалдаа үйлчилгээний төвийн эрэлт хэрэгцээ, худалдан авалт болон хэрэглээний зан төлвийн онцлог, хүсэл шаардлага, амьдралын хэв маягыг судлахаас гадна зорилтот байршлын нөхцөл байдлын үнэлгээг хийж, тухайн байршилд ямар бизнес эрхлэхэд хамгийн тохиромжтой талаар гүнзгийрүүлэн судаллаа.
Уг судалгааг зохион байгуулахдаа зөвхөн хэрэглэгч, худалдан авагчдийн санаа бодлыг сонсохоос гадна өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд зорилтот байршилд ямар бизнес эрхлэх нь хамгийн үр ашигтай талаар салбартаа олон жил ажилласан МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХүүдийн санаа бодлыг тусгасан юм.
Судалгааны үр дүнгээс сонирхуулахад худалдан авагчдийн 80 гаруй хувь нь гэр, ажлын газартай ойр байршил газраар үйлчлүүлдэг байна. Тиймээс АЛИВАА БИЗНЕС ЭРХЛЭХЭД БАЙРШИЛ ГЭДЭГ ЮУНААС Ч ЧУХАЛ.