Skip links

Хуш модны самрын тосны хэрэглэгчийн хандлагыг тодорхойлох чанарын судалгааг хийж гүйцэтгэлээ

Share This Post

Манай компани байгалийн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүний шинэ брэнд бүтээгдэхүүн болох хуш модны самрын тосыг зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотойгоор чанарын судалгаа хийж гүйцэтгэлээ.

Тус судалгааны гол зорилго нь:

  • Шинэ бүтээгдэхүүний сав, баглаа боодлын хувилбарыг турших
  • Зорилтот хэрэглэгчийн хандлага, хүлээлт, ойлголтыг тодорхойлох
  • Бүтээгдэхүүний байршил, үнэ, хэрэглээний зориулалт зэргийг гүнзгийрүүлэн ойлгоход чиглэгдсэн.

Судалгааг фокус групп ярилцлага, гүнзгийрүүлсэн ярилцлага, туршилтын хэрэглээ зэрэг чанарын судалгааны аргачлалуудыг хослуулан гүйцэтгэсэн. Улаанбаатар хотод оршин суудаг, органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг, дундаас дээш орлоготой 25–45 насны хэрэглэгчид, мэргэжлийн хоол зүйч, ахлах тогооч, эмч, мэргэжилтнүүд зэргийг хамруулсан.

Судалгааны үр дүнгээс харахад Хуш модны самрын тос нь Монголын зах зээлд шинэлэг, анхдагч бүтээгдэхүүн байгаагаараа хэрэглэгчдийн анхаарлыг татаж байсан юм. Иймд бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхдээ зөвхөн танигдалтанд анхаарах бус, хэрэглээний боловсрол олгох контент, коммуникаци стратеги гаргах шаардлагатай байсан юм. Мөн сав баглаа боодол нь бүтээгдэхүүний худалдан авалт, ойлголтод чухал нөлөөтэй гэж хэрэглэгчид үзсэн бөгөөд байгалийн, минимал, шилэн савлагаатай дизайн илүү үнэлэгдэж байлаа.

 

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ