Skip links

ХЭВЛЭЛИЙН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН СУДАЛГААГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Share This Post

Мэдээлэл технологийн салбар хөгжихийн хирээр хэрэглэгчийн мэдээлэл авах суваг өөрчлөгдөж үүнийг дагаад байгууллагуудын сурталчилгааны хэлбэр ч гэсэн өөрчлөгдөж байна. Үүний гол шалтгаан нь хэрэглэгчдийн ухаалаг төхөөрөмжийн хэрэглээ өсч, цахим ном, сонингийн хэрэглээ нэмэгдэн, хэрэглэгчийн хэвлэмэл цаасан бүтээгдэхүүнд хандах хандлагыг өөрчилсөн байна. Энэхүү өөрчлөлт нь Монгол Улсын төдийгүй дэлхийн хэвлэлийн салбарт ч гэсэн нөлөөлж хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд томоохон сорилттой тулгарч байна.

Манай байгууллага хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор зах зээлийн багтаамжийг тооцох, зах зээлд өрсөлдөгчдийн эзэлж буй байр суурь, зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүн зэрэг бусад үзүүлэлтүүдийг тодорхойлох, салбарын макро орчны шинжилгээ хийж, салбарын хууль эрх зүй, улс төрийн орчин, эдийн засаг болон технологи, нийгэм соёлын хүчин зүйлсийн нөлөөллийг тооцох, салбарын хувьд тулгамдаж буй асуудлууд, цаашид хөгжүүлж болох бизнесийн санаа, олон улсын хэвлэлийн салбарын нөхцөл байдал, салбарын цаашдын хандлагыг тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэлээ.

Бизнесийн байгууллагын хувьд салбарын макро түвшний нарийн судалгаа шинжилгээ хийснээр салбарын өнөөгийн нөхцөл байдал, өрсөлдөөний орчныг нарийн мэдрэх, салбарын давуу сул талууд болон бидэнд ямар боломж, ямар аюул занал байгааг урьдчилан тодорхойлж бизнесээ хөгжүүлэх цаашдын стратегийг оновчтой тодорхойлох юм.

Мөн бид салбарын макро орчны судалгаанаас гадна 200 байгууллагаас асуулгын аргаар тоон судалгаа, 14 байгууллагын маркетингийн албаны дарга, менежерүүдээс ганцаарчилсан ярилцагын аргаар судалгаа авсан. Энэхүү судалгаагаар байгууллагууд хэвлэлийн газраар үйлчлүүлэх зан төлөв, хэвлэлийн бүтээгдэхүүнд хандах хандлага, шийдвэр гаргалт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, хэвлэлийн газруудад өгөх үнэлгээ, сэтгэл ханамжийг тодорхойлон, цаашид хэвлэлийн газрууд хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа хэрхэн ажиллах, маркетингийн төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулсан юм.

Судалгаанаас товч мэдээлэл хүргэвэл дэлхийн хэвлэх үйлдвэрлэлийн салбарын нийт хэмжээ 410 тэрбум евро байгаа бөгөөд 2014-2016 онд ном, сонин, сэтгүүлийн хэвлэл (publishing) болон арилжааны (commercial) хэвлэлийн зах зээлийн хэмжээ 0.4%-1.1 % буурч цаашид ч гэсэн буурах хандлагатай байна. Харин дэлхийд сав баглаа боодлын хэвлэх үйлдвэрлэлийн хэмжээ 2014-2016 онд 3.3%-иар өссөн бол цаашид ч уг салбар өсөх хандлагатай байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ