Skip links

ХЭНТИЙ АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГААГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Share This Post

Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгаар Хэнтий аймгийн МСҮТ-тэй хамтран “Хэнтий аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгаа”-г 2019 оны 11-12 сард хийж гүйцэтгэлээ.

Хэнтий аймгийн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, бодлогын хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт хийхэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгаа зайлшгүй шаардлагатай байсан учраас энэхүү судалгааг хийсэн.

Судалгааны хүрээнд эрэлттэй болон илүүдэлтэй мэргэжлийн эрэмбэлсэн жагсаалт, мэргэжлээрээ болон өөр мэргэжлээр ажиллаж байгаа иргэдийн тоо, ажилгүй иргэдийн насны бүтэц, тэдэнд тулгарч буй саад бэрхшээл, хувиараа хөдөлмөр эрхлэгчээс бизнесээ өргөжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, хувийн хэвшилд ажиллаж буй ажилтанд тулгарч буй асуудал, Хэнтий аймагт хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд болон аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд бий болгох ажлын байрны тоо зэрэг үзүүлэлт, мэдээллийг гаргасан юм.

Аялал жуулчлал, бүтээн байгуулалтын салбар хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулан Хэнтий аймгийн хөдөлмөрийн зах зээлд 2020 онд 975 ажиллах хүчний эрэлт бий болно. Үүний 80.0 орчим хувь нь байнгын ажлын байр, 23.5 хувь нь шинэ ажлын байр байх төлөвтэй байна. Мөн Хэнтий аймагт баригдаж буй түүхэн цогцолборууд, дулааны станц, цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор 200 гаруй ажлын байр шинээр нэмэгдэнэ гэж судалгаанд дурджээ.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ