Улаанбаатар хотын 24-29 насны (Millennial) залуусын гар утасны хэрэглээний онцлог, зан төлөв, амьдралын хэв маяг, ажил, орлого, үе хоорондын (generation gap) насны шилжилтийн онцлог, оператор сонголтод нөлөөлдөг хүчин зүйлс, оператор компаниудын санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний давуу болон сул тал болон сегментийн ялгаатай персонаг нарийвчлан тодорхойллоо.
Энэ ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
1. Хэрэглэгчийн амьдралын хэв маяг, зан төлөвийг ойлгохын тулд хоёрдогч мэдээлэлд анализ хийсэн. Сүүлийн 2 жилийн хугацаанд үүрэн холбооны салбарт хийсэн судалгааны ажил, захиалагч байгууллагын дотоод мэдээлэл, Эм Эм Си Жи компанийн нийгмийн чиглэлийн судалгааны материалууд болон Үндэсний статистикийн хорооны судалгааны материал, Хүн ам орон сууцны тооллогын мэдээлэл зэрэг хоёрдогч мэдээллийн олон эх үүсвэрийг ашигласан.
2. Чанарын судалгааны хүрээнд 4 удаагийн фокус бүлгийн ярилцлага зохион байгуулахаас гадна 5 өдрийн турш өдрийн тэмдэглэл хөтлүүлж, тэдний амьдралын хэв маяг, цаг ашиглалтыг тодорхойллоо.