Манай улс эрдэс баялгийн нөөцөөрөө олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсаар ирсэн бөгөөд тэр хэмжээгээр эрдэс баялаг олборлоход ашиглагдах машин механизмын үйлдвэрлэгч, нийлүүлэгчид Монголын зах зээлийн төлөв байдлыг сонирхон судалсаар байна. Үүнтэй холбоотойгоор хүнд машин механизмын Дэлхийн томоохон үйлдвэрлэгч, нийлүүлэгч болох Caterpillar компанийн захиалгаар Ази, Номхон далайн бүсийн томоохон судалгааны байгууллага болох Research Pacific Group /RESPAC/ компанитай хамтран “CAT” брэндийн хүнд машин механизмын борлуулалтыг нэмэгдүүлэх зах зээлийн боломжийг тодорхойлох” судалгааг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү судалгаагаар дэлхийд чанараараа гайхагддаг CAT брэндийн машин механизмыг худалдан авагч хэрэглэгчид энэхүү брэндийн машин механизмын хүчин чадалд сэтгэл хангалуун байдаг эсэх, машин механизм нь суурилагдсан үзүүлэлт, хүчин чадлаараа ажиллаж чадддаг эсэх, сайжруулах зүйл байгаа эсэх, хэрхэн сайжруулах хэрэгтэй байгаа талаар тодруулсан. Энэхүү судалгаа нь АНУ, Бразил, Орос, Англи, Франц гэх мэт дэлхийн томоохон харилцагч 18 улс оронд зэрэг явагдсан бөгөөд Ази тивээс Монгол, Хятад, Казакстан, Энэтхэг, Индонези зэрэг улс орныг хамруулсан томоохон судалгаа болсон юм.