Хөрөнгө оруулагчид шинэ бизнест хөрөнгө оруулалт хийх эсэхээ стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэсэн судалгааны үр дүнд үндэслэн шийдвэрлэдэг. Энэ нь ч тэднийг уг бизнест хөрөнгө оруулалт хийх нь хэр зэрэг үр ашигтай болохыг тодорхойлсон байдаг.
Манай компани БНСУ-ын тэргүүлэх судалгаа, зөвлөх үйлчилгээний PK&WISE компанитай хамтран “Хөргүүртэй агуулахын зах зээлийн боломжийн цогц судалгаа”-г хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажлын хүрээнд одоогийн зах зээлийн нөхцөл байдал, зах зээлийн багтаамж, нийт агуулахын хүчин чадал, хууль эрх зүйн орчныг цогцоор нь судалснаас гадна агуулах барихаар төлөвлөж буй зорилтот байршлын одоогийн нөхцөл байдлын үнэлгээг хийж, хөрөнгө оруулалтын үр өгөөж (ROI)-ийг тооцсон юм.
Хөргүүртэй агуулахын хэрэгцээ шаардлага нь эдийн засгийн нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний экпорт, имспорт болон улирлын нөлөөллөөс ихээхэн хамааран өөрчлөгддөг. Мөн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тогтвортой байдлыг үнэлэх нь хөрөнгө оруулагчидад оруулсан хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг саадгүй хүртэх боломж хэр зэрэг байгааг тодорхойлж өгдөг. Тиймээс бизнес эрхлэгч та хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө зах зээлээ цогцоор нь судлаж, өөрийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалаарай.