Skip links

Чингис Хаан олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг хийж гүйцэтгэлээ

Share This Post

Нисэх буудал бол эх орон, гэр бүлээсээ хол явах хүн, холоос ирсэн хүн үйлчлүүлдэг онцгой газар. Монгол Улсын хувьд “Чингис Хаан” олон улсын нисэх буудал (ОУНБ) одоогоор тэр цор ганц газар нь билээ.

Манай компани тус нисэх буудлын хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааг Монгол, Англи, Хятад, Солонгос хэл дээр “Чингис Хаан” ОУНБ-аар үйлчлүүлж байгаа 1000 зорчигчдоос авлаа. Нислэгийн цагийн хуваарийн дагуу орон нутгийн, олон улсын нислэгээр нисэж байгаа Монгол болон гадаадын 31 улсын иргэд судалгаанд хамрагдав.

Тус судалгааны зорилго нь “Чингис Хаан” ОУНБ-ын үйлчилгээг илүү хэрэглэгч төвтэй болгож, сайжруулах зорилготой байсан бөгөөд судалгааны үр дүнд гарсан үнэлгээг сайжруулан, удахгүй ашиглалтад орох Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын үйл ажиллагаанд мөн хэрэгжүүлэн ажиллах юм.

“Чингис Хаан” ОУНБ улирлаас шалтгаалан 7 хоногт дунджаар 22,000-35,000 зорчигч хүлээн авч, олон улсын/орон нутгийн 250-400 гаруй нислэг үйлдэгдэж байна. Агаарын тээврийн 12 авиа компани 25 чиглэлд нислэг хийж байна.

Нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчдын сэтгэл ханамжийг танхим, худалдаа үйлчилгээний төв, тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбар, тээш хадгалах үйлчилгээ, нийтийн тээврийн үйлчилгээ, вэбсайт болон фейсбүүк хуудас зэргээр хуваан гаргалаа. Мөн түүнчлэн аюулгүй байдлын үзлэгийн ажилтан, мэдээллийн цэгийн ажилтан, бүртгэлийн цэгийн ажилтан, лавлах төвийн ажилтан, хил гаалийн ажилчдад хэр сэтгэл ханамжтай байгааг тодорхойлов. Судалгааны үр дүнд үндэслэн нисэх буудлын үйлчилгээний аль хэсэгт илүү анхаарал хандуулах шаардлагатай байгаа болон хэрхэн үйлчилгээг сайжруулж болох тал дээр бодит санал, зөвлөгөөг өгч ажиллав.

Дашрамд дурдахад, Хөшигтийн хөндийн шинэ олон улсын нисэх буудал нь 37,000 м2 талбайтай, цагт 1100 хүнд үйлчлэх, жилдээ 3-10 сая хүртэлх зорчигч хүлээн авах хүчин чадалтай, онгоц 2 талаасаа хөөрч буудаг, олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд зорчигч ачаа тээврийн зангилаа төв болгож, 2020 оны 10-р сард үйл ажиллагаагаа эхлэх төлөвлөгөөтэй байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ