Skip links

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Share This Post

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын захиалгаар ”ЧД-ийн ЗДТГ-ын хэрэглэгчийн үнэлгээ”-г судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК хийлээ.

Судалгааны мэдээлэл цуглуулалтыг олон улсын судалгааны ёс зүйн стандарт болох ESOMAR-ын код болон Гүнзгийрүүлсэн болон өгөгдлийн шинжилгээг багтаасан зах зээлийн, нийгмийн болон олон нийтийн санаа бодлын судалгааны (ISO 20252:2019) олон улсын стандартын дагуу Чингэлтэй дүүргийн хэмжээнд (19 хороо) 600 иргэн, 25 байгууллагыг хамруулан, тоон судалгааны арга зүйг ашиглан 2019 оны 11-12 сарын хооронд гүйцэтгэлээ.

Дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагааны ерөнхий сэтгэл ханамж 3.34 оноотой байгаа нь дунджаас дээгүүр сайн үзүүлэлт байлаа. Мөн харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд иргэд 3.44 оноо, хороодын үйл ажиллагааг 3.31 оноогоор үнэлжээ. Хороодоос 1, 2, 5-р хорооны үйл ажиллагаанд иргэд илүү сэтгэл ханамжтай байгаа бол 9, 11, 13-р хорооны үйл ажиллагаанд иргэд доогуур үнэлгээ өгчээ.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ