Манай компани Монгол улсын шар айрагны нийт зах зээлийн багтаамж, борлуулалтын суваг болон хэрэглэгчийн зан төлвийн судалгааг амжилттай зохион байгууллаа.
Зах зээлийн багтаамжийн судалгааны хүрээнд 2009-2011 оны жилийн эцсийн байдлаарх Монгол улсын шар айрагны нийт зах зээлийн багтаамж, түүнд эзлэх импортын болон дотоодын үйлдвэрлэлийн хувийг тодорхойлохоос гадна уг зах зээлд эзлэх голлон тоглогчдын хувь хэмжээ, шар айрагны брэндүүдийн эзлэх хувь зэргийг тоо хэмжээ болон нийт үнийн дүнгээр нь нарийвчлан тодорхойлсон болно.
Шар айраг хэрэглэгчдийн зан төлвийн судалгааг чанарын судалгааны нэгэн чухал арга болох фокус бүлгийн ярилцлагын аргаар зохион байгуулсан бөгөөд энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийн шар айрагны хэрэглээний ерөнхий төлөв байдал, тэр дундаа премиум зэрэглэлийн шар айраг хэрэглэгчдийн одоогийн хэрэглээний зан төлөв, амьдралын болоод хэрэглээний хэв маяг, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, цаашдын хүлээлт, хандлага зэргийг судлан тодорхойлсон.