Skip links

Харилцаа холбооны зохицуулах хорооны захиалгаар “Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний хүртээмжийг тодорхойлох судалгаа”-г хийж гүйцэтгэлээ.

Share This Post

Тус судалгаа нь дөрвөн үе шаттайгаар хэрэгжсэн бөгөөд харилцаа холбооны хүртээмжийг үнэлэх шалгуур үзүүлэлт, аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахад чиглэсэн юм.

  • Нэгдүгээрт, Олон Улсын туршлага, арга зүйг судалж “Бүх нийтийн холболт” болон “Бүх нийтийн холболтыг идэвхжүүлэгч хүчин зүйлс”-ийг хамарсан 40 бүлэг шалгуур үзүүлэлт, 72 дэд үзүүлэлтийг тодорхойлсон.
  • Хоёрдугаарт, Монгол Улсад одоогоор ашиглагдаж буй мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) холбогдох шалгуур үзүүлэлтүүдийг олон улсад ашиглагдаж буй арга зүйтэй харьцуулан судалж, тэдгээрийн уялдаа, нийцлийг үнэлэв.
  • Гуравдугаарт, Шалгуур үзүүлэлтүүдийн хоорондын нэг төрлийн давхцалын шинжилгээг хийж, дотоод болон олон улсад ашиглагдаж буй үзүүлэлтүүдийн зөрүүг тогтоосон.
  • Дөрөвдүгээрт, Зарим шалгуур үзүүлэлтүүдийн тоон мэдээлэл дутуу байсан тул иргэдийн дунд асуулга судалгаа авч, дүн шинжилгээ хийсэн.

 

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ