Уг илтгэлд дэлхийд судалгаа шинжилгээгээр тэргүүлж буй компаниудын зар сурталчилгааг урьдчилан туршиж буй арга техник, загваруудыг танилцуулж эхэлсэн бөгөөд зар сурталчилгааг урьдчилан туршиж, цацалтыг хийж байх нь үр ашиггүй зардлыг бууруулахаас гадна зорилтот хэрэглэгчидэд, гол мессежийг хүргэдэг болохыг харуулсан илтгэл байлаа. Үүнээс гадна олон улсын брэндүүд өөрсдийн зар сурталчилгаагаа цацахаас өмнө ашигладаг шинжилгээний арга, үнэлгээний загваруудыг Монголдоо ашиглах боломжтой болоод байгааг харуулсан юм.
Ийнхүү 4 цаг тасралтгүй үргэлжилсэн арга хэмжээ маань амжилттай өндөрлөлөө. Бид энэхүү судалгааг жил бүр хийж гүйцэтгэх бөгөөд бизнес эрхлэгч та бүхэнд өөрийн брэндийн өрсөлдөх чадвар, өөрсдийн зорилтот хэрэглэгчдийн медиа хэрэглээг мэдэх боломжийг олгож байна.
“ҮНДЭСНИЙ БРЭНД, МЕДИА ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА”