Бид үндэсний хэмжээний тэргүүлэгч арилжааны банкны ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙН сегментийн харилцагчийн сэтгэл ханамж болон үйлчилгээний чанарыг гүнзгийрүүлэн судалж дүн шинжилгээ хийж гүйцэтгэлээ.
Тус судалгаа нь зөвхөн харилцагчийн сэтгэл ханамжийг хэмжихэд хязгаарлагдаагүй бөгөөд харилцагчийн туршлагыг (experience) үйлчилгээний бүхий л процесс бүрээр нарийвчлан хэмжиж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, сайжруулах боломжийг тодорхойлоход чиглэгдсэн.
Харилцагчийн үнэлгээг жил бүр, цаашлаад улирал тутам тогтмол хэмжсэнээр банкны дотоод үйл ажиллагаа, үйлчилгээний стандарт, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, судалгаанд суурилсан шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр банк нь өөрийн үйл ажиллагааг хэрэглэгч төвтэй, үр ашигтай түвшинд хүргэх боломжтой болох юм.
Мөн бид судалгааны үр дүнд үндэслэн захиалагч байгууллагад шаардлагатай стратегийн зөвлөмж, цаашид хэрэгжүүлэх арга замыг боловсруулан хүргэж, шийдвэр гаргах үйл явцад бодитой, хэрэгцээтэй мэдээллийн дэмжлэг үзүүлж хамтарч ажиллалаа.