Skip links

Үүрэн телефон холбооны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа

Share This Post

Манай компани Үүрэн телефон холбооны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг 2012 оны 4 сарын 28-наас 6 сарын 27-ныг хүртэлх хугацаанд орон даяар хийж дууслаа.

Энэхүү судалгааны зорилго нь үүрэн телефон холбооны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлох, хэрэглэгчдийн цаашдын хандлага ямар байгааг илрүүлэх байлаа.

Судалгаа нь 2 дахь удаагаа хийгдсэн бөгөөд тоон болон чанарын судалгааны төрлүүд болох фокус бүлгийн ярилцлага, Нууц худалдан авалтын (Mystery Shopping) судалгааг хослуулан хийснээрээ онцлогтой. Тоон судалгаанд үүрэн телефон холбооны хэрэглэгчдийг тусгай бэлтгэгдсэн шүүлтүүрээр сонгон шалгаруулж судалгаанд оролцуулсан.

Судалгааны үр дүнд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн индексийг тооцон, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг цаг хугацааны болон орон зайн харьцуулалт хийх боломжийг олгосон нь энэнхүү судалгааны давуу талуудын нэг болсон юм.

Судалгааны ажлын мэдээлэл цуглуулах багийн хувьд хөдөө орон нутагт 10 баг тус бүр 3-4 гишүүдтэй, Улаанбаатар хотод нийт 30 ярилцлага авагч судлаачид ажилласан бөгөөд мэдээллийн үнэн зөв байдлыг хянах зорилгоор 100% утсаар судалгаанд оролцогчидтой эргэн холбогдож шалгасан.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ