Skip links

ҮҮРЭН ХОЛБООНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ 8 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ХЭМЖЛЭЭ

Share This Post

Бид сүүлийн 5 жилийн хугацаанд мэдээлэл харилцаа холбоо, банк санхүү, төрийн үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, барилга, хувцасны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ болон газрын тос олборлолт, худалдааны салбар зэрэг 40 гаруй хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны төслийг гүйцэтгэсэн байна.

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг тасралтгүй хэмжих нь дараах ач холбогдолтой байдаг. Үүнд:

o Хэрэглэгчийн чухалчилж үзэж буй хүчин зүйлс хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэх боломжтой. Ингэснээр хувьсан өөрчлөгдөж буй хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, цаашид хэрхэн ажиллах, юунд илүү анхаарах шаардлагатай болохыг тодорхойлдог.

o Хэрэглэгчдийн шилжилт хөдөлгөөн хийж байгаа шалтгаан хэрхэн өөрчлөгдөж байгааг олж мэднэ.

o Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байгууллагын KPI үзүүлэлттэй холбож өгснөөр хэрэгжүүлж буй ажлууд хэр үр дүнд хүрсэн болохыг хэмжиж чадна. Ингэснээр ажилтан бүр хэрэглэгчийн сэтгэл ханамжийн төлөө бүх хүчин чармайлтаа гарган ажилладаг.

Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахад харилцагчийн гаргаж буй хүчин чармайлтыг бууруулах нь хэрэглэгчдийн дахин худалдан авалт хийх магадлал, бусад санал болгох байдал болон үнэнч байдлыг нэмэгдүүлж, хэрэглэгчтэй харилцах зардлыг бууруулдаг. Мөн компанийн ажилтнуудын тогтвортой байдлыг нэмэгдүүлдэг.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ