Skip links

Авто замын хүнд даацын тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэлээ

Share This Post

Манай компани 2013 оны 8 – 9 сарын хооронд авто замын тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгааг олон улсад нэр хүндтэй судалгааны байгууллага болох “The Research Pacific Group”-тэй хамтран амжилттай хийж гүйцэтгэлээ.

    Уг судалгааг нэг талаас авто замын тоног төхөөрөмж худалдан авагчид, нөгөө талаас тоног төхөөрөмж нийлүүлэгч талуудыг хамруулан зохион байгуулсан нь авто замын хүнд даацын машин механизмын зах зээлийг бүрэн бүтнээр нь судлахад өндөр ач холбогдолтой боллоо.

    Энэхүү судалгааг чанарын судалгааны ганцаарчилсан ярилцлага (IDI)  болон (Mystery shopping) нууцлаг худалдан авалтын судалгааны аргуудыг хослуулан зохион байгуулсан.

    Судалгаагаар бид Монголын авто замын компаниуд ямар брэндийн тоног төхөөрөмжийг голчлон ашигладаг, яагаад тухайн брэндийг сонгосон болох, ашиглалтын явцад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг, цаашдаа аль брэндийн тоног төхөөрөмж Монголын зах зээлд тэргүүлэх хандлагатай байгаа зэрэг худалдан авалт, хэрэглээ, цаашдын хандлагатай холбоотой нарийн асуудлуудыг тодруулсан болно.

    Цаашдаа авто замын барилгын салбарт шинэ дэвшилтэт машин, тоног төхөөрөмжүүд нэвтэрч, улс орны маань хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах байх гэдэгт бид итгэлтэй байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ