Skip links

АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВИЙН КОНЦЕПЦ ТЕСТИЙГ ҮНЭЛЭХ СУДАЛГААГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ.

Share This Post

Улаанбаатар хот дахь Англи хэлний сургалтын төвүүдийн багтаамж болон суралцагчдын зан төлөв, эрэлт хэрэгцээг тодорхойлох цогц судалгааг манай компани хийж гүйцэтгэлээ.

Судалгаагаар шинээр нэвтрүүлэхээр төлөвлөж буй Англи хэлний сургалтын төвийн концепцийг үнэлж эрэлтийг тодорхойлов.

Түүнчлэн зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сургалтын төвүүдийн онцлог, өрсөлдөх чадвар, зах зээлд эзэлж буй багтаамжийг тодорхойлов. Англи хэл сурах хэрэгцээ шаардлага хүн бүрт байдаг. Гэвч Англи хэл сурах арга барил хүн бүр харилцан адилгүй байдаг. Иймээс тэдгээр хэрэглэгчдийн англи хэлний сургалтын төвд суралцах хэрэгцээ хэр зэрэг байгааг тодруулав. Үүнд мөн гадаад явж сурах хэрэгцээ ч багтана.

Судалгаанд оюутан сурагчдаас гадна ажил хөдөлмөр эрхэлдэг өндөр орлоготой бүлэг хамрагдсан. Судалгаанд оролцогчдоор шинээр нэвтрүүлэхээр төлөвлөж буй Англи хэлний сургалтын төвийн хөтөлбөрийг үнэлүүлэхээс гадна бодит эрэлтийг 2-3 жилээр тодорхойлов.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ