Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр аялал жуулчлал, зочлох салбар болон рестораны зах зээлийн цогц судалгааг гүйцэтгэлээ. Уг төслийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний Статистикийн хороо, Монгол Улсын төв банк, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг төрийн байгууллагаас аялал жуулчлал, зочид буудлын салбартай холбоотой боломжит бүхий л шаардлагатай хоёрдогч мэдээллийг цуглуулсан.
Харин Food & Beverage судалгааны хэсгийн хүрээнд хэрэглэгчийн судалгаа, тооллого судалгааг зохион байгуулсан. Ингэхдээ зорилтот байршлаас 500 метрийн радиуст байрлах зочид буудал, ресторан, кофе шоп, оффисын барилгыг нэг бүр тоолсон. Мөн оффисын ажилтнуудаас хэрэглэгчийн судалгаа, хэрэглэгч болон салбарын мэргэжилтнийг хамруулсан ганцаарчилсан ярилцлага судалгааг зохион байгуулав. Үнийн судалгааны хүрээнд 5 одтой зочид буудлын рестораны архи, шар айраг, согтууруулах ундаа, кофе болон өдрийн хоолны үнийн мэдээллийг цуглуулсан. Мөн Tripadvisor.com, Booking.com, Hotels.com зэрэг гадаадын жуулчдын сэтгэгдлээ бичдэг хамгийн том сайдууд руу зочилж, Улаанбаатар хотын 4-5 одтой 9 зочид буудлын талаарх хэрэглэгчдийн бодит туршлага, сэтгэгдлийг цуглуулж дүн шинжилгээ хийлээ.
Үр дүнд захиалагч байгууллагад үйл ажиллагаагаа өргөжүүлэх хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдсэн нь зөвлөх үйлчилгээний компанийн нийгэмдээ оруулж буй өчүүхэн хувь нэмэр юм.