Skip links

БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМИЙГ ААНБ-ДАД ТАНИУЛАХ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Share This Post

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээ хандлагаар цааш үргэлжилбэл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо 2 дахин давахаар байна. Иймд дэлхийн улс орон, бизнесийн байгууллага, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай болж байна. Үйлдвэрлэл, хэрэглээний “ногоон” хэв загварт шилжихэд бизнесийн байгууллагын оролцоо чухал билээ.

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд Эм Эм Си Жи ХХК БОАЖЯ-тай хамтран “Байгаль орчны менежментийн систем, ISO 14000 бүлгийн стандартуудыг аж ахуйн нэгж, байгууллагуудад таниулах сургалт, сурталчилгааны ажил” зөвлөх үйлчилгээг 2018 онд хэрэгжүүллээ.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудад байгаль орчны менежментийн систем (БОМС)-ийг нэвтрүүлэх сургалтыг Улаанбаатар, Өмнөговь болон Дорноговь аймгуудад зохион байгуулж 270 орчим байгууллагын төлөөллийг хамруулсан юм.

Төрийн байгууллага, төсөл хөтөлбөрийн болон бизнесийн байгууллагын төлөөллийг хамруулсан “Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулганыг 2018 оны 11 дугаар сарын 16-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгуулж, ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төслүүд, энэ чиглэл дэх олон улсын чиг хандлага, бизнесийн боломжийг танилцуулж, байгаль орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж амжилтанд хүрсэн туршлагаасаа бизнесийн байгууллагын төлөөллүүд хуваалцсан. Үүнээс гадна ISO 14000 бүлгийн 5 стандартыг мэргэжлийн төвшинд орчуулан хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр Стандчилал, хэмжил зүйн газартай хамтран ажиллаж байна.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд 2016 оноос хойш Байгаль орчны менежментийн системийг танилцуулах сургалтанд 809 бизнес эрхлэгч, хэрэгжүүлэгч бэлтгэх сургалтад 271 бизнес эрхлэгчийг сургаж бэлтгээд байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ