Манай компани Монголын маркетингийн судалгааны ассоциаци (MMRA) ТББ-тай хамтран Швейцарийн хөгжлийн агентлаг (SDC)-ийн санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ээс хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол (ESD) төслийн захиалгаар Аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны асуудлуудын талаарх ойлголт, мэдлэг, хандлагыг тодруулах суурь судалгааг хийж, түүний үр дүнд үндэслэн Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14000 багц стандартыг нэвтрүүлэх үндэсний стратегийг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэлээ.
Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд хийгдсэн “Аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны асуудлуудын талаарх ойлголт, мэдлэг, хандлагыг тодруулах суурь судалгаа”-ны хувьд:
– Аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны асуудлуудын талаарх ойлголт, мэдлэг, хандлагыг тодруулах чиглэлд хийгдсэн анхны суурь судалгаа болсон бөгөөд энэ чиглэлээр цаашид хийгдэх судалгааны ажил, хэрэгжүүлэх үйл ажиллагааны суурь мэдээлэл болгон ашиглах чухал мэдээллийн эх үүсвэр болсон гэж энэ чиглэлээр ажилладаг эрдэм шинжилгээний болон ТББ-ын төлөөлөл хэлэлцүүлэгийн явцад дүгнэн хэлж байсан.
– Түүврийн дизайны хувьд эдийн засгийн үйл ажиллагааны бүхий л салбар, жижиг, дунд, том аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг бүрэн хамарсан, үндэсний түвшинд төлөөлөх чадвар өндөртэй, өргөн хүрээг хамарсан судалгаа болсон.
– Аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны асуудлуудын талаарх одоогийн ойлголт, мэдлэг, хандлагыг тодруулснаар байгаль орчны удирдлагын тогтолцоо, ISO 14000 стандартыг нэвтрүүлэх стратегийг боловсруулах үндсэн мэдээллийн эх үүсвэр болсон.
Байгаль орчны удирдлагын тогтолцоо, ISO 14000 стандартыг аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэх стратегийн хувьд:
– Байгаль орчны удирдлагын тогтолцоо болон ISO стандартыг нэвтрүүлэх стратеги гэдэг байдлаар бус бизнесийн байгууллагын үр ашгийг дээшлүүлэх, зардлыг бууруулах олон улсын менежментийн тогтолцоо, арга зүй, тэдгээрийг дэмжигч байгууллага, төсөл хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа зэргийг судлан үзэж илүү өргөн хүрээнд харж стратегийг боловсруулсан.
– Нийтлэг бизнесийн байгууллагуудад хандсан стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний зэрэгцээ байгальд илүү хор хөнөөл үзүүлж буй голлох салбаруудаар дэд стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан. Голлох салбаруудын стратегийг боловсруулахдаа тухайн салбарын төлөөллийг оролцуулан боловсруулснаараа оролцоог хангасан стратегийн бичиг болж чадсан.