Бид сүүлийн 6 жилд банк, санхүүгийн салбарын зах зээлийн чиг хандлага, хэрэглэгчийн зан төлөвийг тасралтгүй судалсаар ирсэн. Энэ хүрээнд 2025 онд банкны салбарын брэндийн цогц судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Тус судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүрэг болон 5 аймгийн нийт 1,100 орчим харилцагч хамрагдсан бөгөөд банкны үйлчилгээ авдаг иргэдийн:
- Зан төлөв ба сегментчлэл
- Банкны талаарх ойлголт
- Брэндүүдийн ялгарал, өрсөлдөх чадвар
- Үйлчилгээний чанарт өгч буй үнэлгээ зэрэг олон талт үзүүлэлтүүдийг гүнзгийрүүлэн судалсан.
Уг судалгаа нь банк, санхүүгийн байгууллагуудад хэрэглэгчдийн бодит хүлээлт, шүүмжлэл, хандлагыг ойлгож, брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах шийдэл боловсруулахад бодитой суурь мэдээлэл болж өгч байна.
Судалгааны үр дүнгээс харахад банкны салбар дахь итгэлцэл, найдвартай байдал нь хэрэглэгчдийн хувьд онцгой ач холбогдолтой хэвээр байна. Мөн цахим банкны хэрэглээ тогтвортой өсөлттэй байгаа нь үйлчилгээний хүртээмж, хялбар байдал, хурд, аюулгүй байдал зэрэг хүчин зүйлтэй шууд холбоотой байна
Иймд банкны байгууллагууд хэрэглэгчийн туршлагыг цогцоор нь сайжруулах, үнэнч хэрэглэгчийг бий болгох болон тогтоон барих, урамшуулал, хөнгөлөлтийн бодлогыг хэрэглэгчийн амьдралын хэв маяг, хэрэглээний хэв шинжид нийцүүлэн personalized санал болгох зэрэг нь брэндийн үнэ цэнэ, ялгаралд нөлөө үзүүлэх чухал чиглэлүүд болохыг судалгааны үр дүн харуулж байна.