Бид сүүлийн 5 жилийн банкны секторын зах зээлийн судалгааг хийж ирсэн билээ. Энэ удаад бид банкны салбарын брэндийн цогц судалгааг хийж гүйцэтгэлээ.
Уг судалгаанд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 500 харилцагч, 5 аймгийн 600 харилцагчийн зан төлөв, сегмент болон банкны талаарх ойлголтыг тодруулж, брэндүүдийн өрсөлдөх чадварын үнэлгээг хийж гүйцэтгэлээ.
Судалгааны үр дүнгээс сонирхуулахад хэрэглэгчдийн банкны салбарт өгөх үнэлгээ жил ирэх тусам буурч байна. Ийм үнэлгээ өгөх болсон гол шалтгааныг иргэд банкны салбарын үйлчилгээ, картын шимтгэл хураамж өндөр, зээлийн хүү өндөр, данснаас мөнгө алга болдог, найдваргүй гэж үзсэнтэй холбон тайлбарлажээ.
Мөн цахим банкны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ нь харилцагчдын цагийг хэмнэх, аюулгүй, түргэн шуурхай байдлаараа давуу талтай болж байна гэж тэд үзжээ.