Байгууллага зах зээлд оршин тогтнох, амжилттай ажиллах нэг гол хүчин зүйл нь байгууллагын ажилтан билээ. Байгууллагын хувьд чадварлаг боловсон хүчин татах, одоогийн ажилтнуудыг урт хугацаанд хадгалж үлдэх нь хүний нөөцийн хувьд чухал асуудал байсаар ирсэн.
Эм Эм Си Жи компани нь хүний нөөцийн чиглэлийн судалгааг хөгжүүлж ирсэн бөгөөд 2019 оноос олон улсын загвар дээр суурилсан Organization Heart Metric (OHM) буюу Байгууллагын соёл, бүтээмжийн судалгааг нэвтрүүлсэн. Уламжлалт хүний нөөцийн судалгаа нь зөвхөн ажилтны сэтгэл ханамжийг хэмждэг бол OHM судалгаа нь доорх цар хүрээг хамардаг. Үүнд:
• Ажилтны сэтгэл ханамж, түүнд гол нөлөөлөгч хүчин зүйл,
• Ажилтнуудын байгууллага дахь оролцоо, үнэнч байдал,
• Байгууллагын зорилго, үнэт зүйлсээ ойлгож буй байдал, өөрийн зорилго зорилттой уялдах байдал,
• Байгууллагын соёлын хэлбэр, соёлыг удирдах болон гүйцэтгэх түвшинд ижил түвшин ойлгож буй байдал
• Ажилтны сегментчлэл
Байгууллын соёл, бүтээмжийн судалгааг жилд нэг удаа тогтмол хийлгэж хүний нөөцийн нөхцөл байдлаа ойлгож хэмжиж байх нь байгууллагын цаашдын хөгжил, ирээдүйд чухал ач холбогдолтой юм.
Бид Байгууллагын соёл бүтээмжийн судалгааг барилгын салбарт хийж гүйцэтгэхдээ онлайнаар мэдээлэл цуглуулах CAWI аргачлал болон ганцаарчилсан ярилцлагын аргыг хослуулан ашигласан. Онлайнаар мэдээлэл цуглуулахдаа судалгааны урт болон судалгааг бөглөсөн төхөөрөмжийн давхардал, асуулгын бөглөлтийн локик шалгалтуудыг хийсэн. Тоон судалгаанд нийт ажилтнуудын 73 хувийг хамруулсан бөгөөд чанарын судалгааны хувьд 14 ажилтантай ганцаарчилсан ярилцлага хийсэн. Судалгааны үр дүнд ажилтны сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх, урт хугацаанд үнэнч ажиллуулах чиглэлд байгууллагын хүний нөөцийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажлуудыг нарийвчлан тодорхойлж өгсөн.