Skip links

“БАРИЛГЫН ХОГ ХАЯГДАЛД СУУРИЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТЫГ СУДЛАХ СУДАЛГАА”-г хийж гүйцэтгэлээ

Share This Post

Барилгын салбар сүүлийн жилүүдэд хурдацтай тэлж, барилгын бүх төрлийн бүтээгдэхүүний (бетон, металл г.м) эрэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбоотойгоор импортын барааны эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Барилгын салбар дахь судалгаа шинжилгээ, хөгжил, шинэчлэл, чанарын хяналт, журам, стандартын хөгжил дэвшил дутмаг байгаа нь барилгын бүтээгдэхүүн гаргах, барилгын хог хаягдлын менежментийг сайжруулахад саад учруулж байна.

Каритас Чех Репаблик ТББ нь Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Нидерландын Дельфтийн Технологийн их сургуультай хамтран ”Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төслийг Европын Холбоо, Чехийн Хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд “БАРИЛГЫН ХОГ ХАЯГДАЛД СУУРИЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТЫГ СУДЛАХ СУДАЛГАА”-г манай компани хийж гүйцэтгэлээ.

Судалгааны ажлын зорилго нь барилгын хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүний талаарх олон нийтийн ойлголт, мэдэгдэхүүнийг хэмжих, уг бүтээгдэхүүний давуу тал болон тус бүтээгдэхүүнийг сонирхож буй хэрэглэгчдийг илрүүлэхэд оршсон. Уг судалгааг Мэдлэг, хандлага, туршлага (МХТ буюу KAP-knowledge, attitude, practice)-ын судалгааны аргыг ашиглан иргэд болон барилгын салбарын жижиг, дунд аж ахуйн нэгж, барилгын материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулан тоон болон чанарын судалгааны аргаар мэдээлэл цуглуулалтыг хийж гүйцэтгэлээ.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ