2012 онд зохион байгуулагдсан НҮБ-ын “Рио+20” тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулганаар “БИДНИЙ ХҮСЧ БУЙ ИРЭЭДҮЙ” тунхаглалд тогтвортой хөгжилд хүрэх, ядуурлыг бууруулахад “ногоон эдийн засаг” гол хөдөлгүүр байна хэмээн онцлон тэмдэглэсэн. Үүний дагуу НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хөтөлбөрийг санаачилж, 2020 он гэхэд дэлхийн 20 улс оронд ногоон эдийн засгийг хөгжүүлэх, зохистой ажлын байр, ур чадварыг бий болгох, цэвэр технологийг нэвтрүүлэн байгаль орчны доройтол, эрсдэл, ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлж эхэлсэн.
Манай орны хувьд 2013 онд энэхүү түншлэлд нэгдэн орсон ба 2014 онд БОНХАЖЯ, Сангийн яам хамтран НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэнтэй санамж бичигт гарын үсэг зурж, БОНХАЖЯ болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага, НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ногоон эдийн засгийн бодлогын дүн шинжилгээ, ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлт, сургуулийн ногоон барилга байгууламж, тогтвортой худалдан авалт, ногоон эдийн засгийн боловсрол болон хог хаягдлын менежментийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Үүнээс гадна 2015 оны 6 дугаар сарын 15-19-ний хооронд Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн долоо хоногийг зарлан, “Ногоон хөгжлийг дэмжих, ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх нь” үндэсний семинарыг зохион байгуулсан ба MMCG компанийн төлөөлөл оролцсон билээ.
Бид ч гэсэн НОГООН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИЖ, ДАРААХ САНААЧЛАГЫГ ГАРГАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨН АЖИЛЛАЖ БАЙНА. Үүнд:
1. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн захиалгаар MMCG компаниас гүйцэтгэж буй аливаа төсөл хөтөлбөрийн зах зээлийн судалгаанд ногоон эдийн засгийн асуудлыг тусгаж өгөх
2. Ногоон эдийн засгийг дэмжих үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх гэж буй захиалагчдад маркетингийн судалгааны болон бусад зөвлөх үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх
3. Ногоон маркетинг (Green Marketing)-ийн үзэл баримтлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх
4. Ногоон эдийн засгийн сургалт, сурталчилгааны ажлыг дэмжин ажиллах, ногоон эдийн засгийн талаарх олон нийтийн мэдлэг, хандлагыг судалгааг хэрэгжүүлэх
“НОГООН ЭДИЙН ЗАСАГ” нь тогтвортой хөгжилд хүрэх, ядуурлыг бууруулахад гол байр суурь эзэлж байна. ☺☺☺