Skip links

ВИНО БОЛ ШИНЖЛЭХ УХААН, УРЛАГ БАС СОЁЛ

Share This Post

“Италичуудын зүйр үгэнд “Сайн хоолны амтыг мэдэрье гэвэл сайн винотой хэрэглэ, сайн виноны амтыг мэдэрье гэвэл сайн хоолтой хэрэглэ” гэсэн зүйр үг байдаг” гэж Монголоос Итали улсад анх удаагаа мэргэжлийн Итали тогоочоор суралцаж төгссөн нэгэн эрхэм бидэнд хэлсэн юм. Энэ ч утгаараа хоолны соёл өндөр хөгжсөн улс оронд хоол, вино гэдэг хоёр зүйл түүхийн хуудсанаа гинжин хэлхээ мэт холбогдож, бие даасан шинжлэх ухаан болтлоо хөгжсөн байна.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCG компани Монголын вино хэрэглэгчдийн мэдлэг ойлголт, зан төлөв, хэрэглээний онцлогийг судлах зорилготойгоор тоон болон чанарын судалгааг амжилттай зохион байгууллаа.

Бид тоон судалгааг вино хэрэглэдэг нийт 300 орчим хэрэглэгчдийн дунд зохион байгуулсан бөгөөд хэрэглэгчдийн хэрэглээний онцлогт тулгуурлан 3-н бүлгийн хүрээнд фокус ярилцлага зохион байгуулсан. Мөн виноны талаар илүү нарийн ойлголттой болохын тулд вино судлаач, уг салбарт ажилладаг мэргэжилтэнүүдтэй ганцаарчилсан ярилцлагыг хийсэн. Мэргэжилтэнүүдтэй хийсэн ярилцлагын үр дүн нь энэхүү судалгааны гол цөмийг нь бүрдүүлж өгсөн юм.

Энэхүү судалгаа нь барууны оронд хэдийнэ хэрэглээний соёл нь бүрдсэн вино гэдэг зүйлийн мөн чанар, ач холбогдолын талаар нарийн мэдээллийг олгосноос гадна Монгол хэрэглэгчдийн винонд хандах хандлага, хэрэглээний гол онцлог буюу вино сонгон хэрэглэж буй хэрэглэгчдийн дотоод сэтгэл зүйн нөлөөллийг илрүүлж чадсанаараа онцлог боллоо.

Сонирхуулахад виноны гол түүхий эд болох усан үзэм нь байгалийн зэрлэг болон таримал гэсэн 2 үндсэн төрөлтэй байдаг ба дэлхий дээр нийт 25,000 төрөл зүйлийн усан үзэм, 2 сая гаруй төрлийн вино байдаг байна. Мөн Франц улсад усан үзмийг тарихад, хураахад, дарж исгэхэд зориулсан тусдаа хууль байдаг бол Итали улсад зөвхөн виног судалдаг “Виноны их сургууль” хүртэл байдаг байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ