Skip links

Виски, коньяак, текила, ликёр, ром дарс, оргилуун дарс, жин болон вино хэрэглэгчдийн зан төлвийн судалгааг хийж гүйцэтгэлээ

Share This Post

Дэлхийд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэлээрээ 2 дугаарт ордог Pernod Ricard компани болон судалгаа, шинжилгээний IPSOS компанитай хамтран импортын согтууруулах ундаа, тэр дундаа виски, коньяак, текила, ликёр, ром дарс, оргилуун дарс, жин, вино хэрэглэгчдийн зан төлвийн судалгааг хийж гүйцэтгээд байна. Дашрамд дурдахад, Pernod Ricard компани нь та бидний сайн мэдэх ABSOLUT, CHIVAS, BALLANTINES, JAMESON зэрэг брэндүүдийг эзэмшдэг.

Уг судалгаанд дээр дурдсан брэндүүдээс гадна Johnnie Walker, Jack Daniel’s, Hennessey, Grey Goose зэрэг дэлхийд алдартай импортын брэндүүдийг голчлон хэрэглэдэг хүмүүсийг хамруулсан бөгөөд ингэхдээ орлогын түвшин, эрхэлдэг ажил, амьдралын хэв маягаар нь сегментчилсэн юм.

Тэдгээр зорилтот сегментийн хэрэглэгчид тухайн импортын брэндүүдийг ихэвчлэн хэзээ, хэрхэн, хэнтэй, ямар тохиолдолд хэрэглэдэг зэрэг зан төлвийн асуудлуудыг судалгаагаар тодрууллаа. Хамгийн гол нь хэрэглэгчид яагаад импортын согтууруулах ундааг дотоодынхоос илүүд үзэн хэрэглэх болсон учир шалтгаан, үнэ цэнэ нь юунд оршдог болох талаар нарийн асуудлуудыг тодруулснаараа маш онцлог болсон юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ