Манай компани “Дэлхийн банк”-ны захиалгаар Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийн зуух, түлшний хэрэглээний судалгааг 2012 оны 7-р сарын 6-наас 8-р сарын 29-ны хооронд амжилттай хийж дуусгалаа.
Уг судалгааны эх олонлог болох нийслэлийн төвийн 6-н дүүргийн гэр хорооллын газрын зургийг Google Earth map ашиглан бэлтгэж, талбарт суурилсан түүврийн хүрээг бэлтгэн, гэр хорооллын нэгж өрхийг төлөөлөх дөрвөлжин нүднүүдэд хуваан, тэдгээр жагсаалтаас энгийн санамсаргүй түүврийн аргаар 1000 өрх буюу нэгжийг түүвэрлэн мэдээллийг цуглуулсан нь энэ удаагийн судалгааны ажлын онцлог байлаа. Талбарт суурилсан түүврийн хүрээг ашиглах нь дараахь давуу талуудтай:
– Энэ төрлийн судалгаанд тохиромжтой (агаарын бохирдол гэх мэт);
– Газрын зураг байгаа, түүн дээр хил хязгаар нь тодорхой тэмдэглэгдсэн бол түүврийн хүрээг боловсруулахад хялбар;
– Цаг хугацаа хэмнэдэг;
– Байхгүй нэгжийг сонгох, судалгааны нэгжүүд жагсаалтад байхгүй байх, сонгосон нэгж нь шилжээд явсан байх зэрэг асуудал гардаггүй.
Энэхүү судалгааны ажлыг мэдээлэл цуглуулалтын баг, хяналт шалгалтын баг, мэдээллийг өгөгдлийн санд оруулах баг гэсэн 3-н үндсэн багийн зохион байгуулалтайгаар хийж гүйцэтгэсэн.
Мэдээллийн системд өгөгдөл оруулахдаа CSPro 4.1᠋программыг ашигласан бөгөөд мэдээллийн санд өгөгдлийг давхар шивж оруулан, гарсан алдааг засварлан IBM SPSS-20 программ руу хөрвүүлэн бэлтгэсэн. Нийслэл хотоо утаанаас аврах, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд манай судалгаа бодитой хувь нэмэр болох ажил хийсэн гэдэгт итгэлтэй байна.