Монгол Улсад 3.8 сая гар утасны дугаар идэвхитэй ашиглагдаж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд залуусын гар утасны хэрэглээ нэмэгдэж, гар утаснаасаа бүхий л ажлаа амжуулах болсон. Өнөөдөр залуусын амьдралын хэмнэлд гар утас аль хэдийнээ чухал байр суурь эзлэх болж гар утасгүйгээр тэднийг төсөөлөх аргагүй болжээ.
Сүүлийн үеийн судалгаанаас харахад олон улсад Gen Z буюу залуусыг маш ихээр судлах болсон. Учир нь тэд эцэг эхийнхээ шийдвэр гаргалтанд ихээхэн нөлөөлдөгөөс гадна ирээдүйг өөрчлөх иргэд ч гэж үзэх болсон. Тийм ч учраас аль ч салбарын хувьд тэдний хэрэглээний онцлогийг ойлгож, тэдэнд зориулсан тусгайлсан бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох болсон.
Манай компани энэ удаад залууст зориулсан үүрэн холбооны компанийн үйлчилгээний ялгаатай байдал, тэдний гар утасны хэрэглээний онцлог, хэрэгцээтэй хөнгөлөлт, урамшлуулал, нэмэлт үйлчилгээг тодорхойлох зорилгоор тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан судаллаа.