Skip links

Залуучуудын нийгмийн даатгалын талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох судалгааг амжилттай хэрэгжүүллээ.

Share This Post

Залуучуудын нийгмийн даатгалын талаарх ойлголт, мэдлэг, хандлага, хамрагдалтын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилготой үндэсний хэмжээний судалгааг амжилттай зохион байгуулж гүйцэтгэлээ.

Судалгаанд нийт 1102 залуучууд хамрагдсан бөгөөд үүнээс нийгмийн даатгалд хамрагдсан 239, хамрагдаагүй 863 оролцогч байв. Судалгааг Архангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын залуучуудыг хамруулан зохион байгуулсан нь бүс нутгийн төлөөллийг хангах боломжийг бүрдүүлсэн юм.

Тоон судалгааны үр дүнг гүнзгийрүүлэх зорилгоор чанарын судалгааг хавсарган хэрэгжүүлж, хэлэлцүүлгээр залуучуудын нийгмийн даатгалд хамрагдах сэдэл, саад бэрхшээл, мэдээллийн хүртээмж, итгэлцлийн түвшин болон бодлогын орчны талаарх ойлголтыг дэлгэрэнгүй тодруулсан болно.

Судалгааны үр дүн нь залуучуудын нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг нотолгоонд суурилан боловсронгуй болгох, мэдээлэл, сурталчилгааны арга хэлбэрийг оновчтой төлөвлөхөд чухал суурь мэдээлэл болох юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ