Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран “Залуучуудын хөгжил 2013-2017” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь амьдрах ухааны ур чадвартай, эерэг, хариуцлагатай, бие даах чадвартай эрэгтэй, эмэгтэй залуучуудыг төлөвшүүлэх зорилгыг тавин ажиллаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд дараахь ажлууд хийгдсэн бөгөөд манай компанийн зүгээс төслийн зорилт, дэд зорилт тус бүрээр холбогдох бүх мэдээллийг эх сурвалжийг ашиглан дунд хугацааны үнэлгээг хийж, дүгнэлт, санал зөвлөмжийг боловсруулан холбогдох бүх талуудад танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Үүнд:
– Амьдрах ухааны сургалтын хөтөлбөрийг ЕБС, их, дээд сургууль, МСҮТ, насан туршийн боловсролын төв, залуучуудын хөгжлийн төвд нэвтрүүлсэн.
– Залуучуудын хөгжлийн төвийг 11 аймгийн төв, 2 сум, нийслэлийн 2 дүүрэгт байгуулсан.
– Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулсан.
– Залуучуудын зан үйлийг өөрчлөх харилцаа, нөлөөллийн хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж байна.
– Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх Өсвөр үе, залуучуудад ээлтэй клиник эмнэлэгүүдийг байгуулан ажиллуулж байна.
– Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын төслийг боловсруулан засгийн газарт өргөн барьжээ.
Манай компани хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтэд үнэлгээ хийх хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар сонгогдон, 15-34 насны 1011 залуусаас тоон судалгааг, төслийг хэрэгжүүлэгч байгууллагыг төлөөлөлсөн 80 мэргэжилтэн, нийгмийн тодорхой бүлгийн 53 залуусаас чанарын судалгааг авч, залуучуудын хөгжлийн төв, өсвөр үе залуучуудад ээлтэй клиник эмнэлэгүүд дээр ажиглалт хийж, үнэлгээний үр дүнг нэгтгэн гаргасан.
Үнэлгээний үр дүнг оролцогч, хэрэгжүүлэгч талуудад танилцуулах уулзалтыг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Шангрила зочид буудалд НҮБХАС-тай хамтран зохион байгууллаа. Оролцогчдын зүгээс энэхүү хөтөлбөр нь чухал үр дүн хөтөлбөр болсон, цаашид төслийн үр нөлөөний тогтвортой байдалд анхаарч ажиллах шаардлагатай байгааг цохон тэмдэглэж, үүнд үнэлгээний үр дүн чухал ач холбогдолтой, олон талтай чухал судалгаа болжээ гэж дүгнэж байлаа.
- Business IntelligenceБайгууллагын алсын хараа 360° шинжилгээБрэнд хэрэглэгчийн зан төлвийн судалгааШинэ бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгааЗар сурталчилгааны үр өгөөж хэмжих судалгааҮндэсний медиа хэрэглээний судалгаа
- Think Tank
- Сургалт
- Тайлан
- Үйлдвэрлэгчдэд зориулав