Skip links

“ЗАЛУУЧУУД, ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО, ЧАДАВХ, ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ НЬ” СУДАЛГААНЫ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Share This Post

Европын холбооны дэмжлэгтэй хэрэгжиж “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд Иргэний Боловсролын Төв ТББ-ийн захиалгаар үндэсний судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК “Залуучууд, залуучуудын байгууллагын оролцоо, чадавх, хөгжлийг дэмжих сургалтын хэрэгцээг тодорхойлох нь” судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Төслийн зорилго нь залуучуудын ТББ-ын чадавхыг бэхжүүлэх, ТББ–ын хамтын ажиллагааны сүлжээ үүсгэх, залуучуудын асуудлаар нөлөөлөл, судалгаа хийх замаар залуучуудын иргэний нийгмийн чадавхыг бэхжүүлэн Монгол улсын хөгжлийн явц, засаглалд хувь нэмрээ оруулах явдал юм. Энэ судалгааны үр дүн дээр үндэслэж залуучуудын байгууллагыг чадавхжуулах сургалтыг төслийн зорилтот 4 аймагт зохион байгуулах юм.

Судалгааны мэдээлэл цуглуулалтыг олон улсын судалгааны ёс зүйн стандарт болох ESOMAR-ын код болон Гүнзгийрүүлсэн болон өгөгдлийн шинжилгээг багтаасан зах зээлийн, нийгмийн болон олон нийтийн санаа бодлын судалгааны (ISO 20252:2019) олон улсын стандартын дагуу Улаанбаатар хот болон төслийн зорилтот 4 аймгийн хэмжээнд 15-34 насны 480 иргэн, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 52 байгууллагыг хамруулан 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн болно.

Тоон судалгааны аргазүйгээс гадна холбогдох бодлогын баримт бичгүүдийн шинжилгээ, УБ хотод 3 удаагийн залуучуудын фокус бүлгийн ярилцлага, төслийн оролцогч талуудын шинжилгээ гэх мэт чанарын судалгааны аргазүйг ашигласан.

Судалгааны үр дүнгээс харахад залуучуудад сурч хөгжих, боловсрох эрэлт хэрэгцээ маш өндөр байгаа ба гол тулгамдсан асуудал нь ажилгүйдэл, ажлын байрны асуудал гэж үзэж байв.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ