Skip links

Зөвлөлдөх ардчилалын санал асуулгыг Монголд анх удаа зохион байгууллаа

Share This Post

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар УИХ-аар батлагдсан нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болон 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгагдсан урт болон дунд хугацаанд нийслэлээс хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн хүрээнд иргэдтэйгээ зөвлөлдөж, тэднээс гарсан санал, санаачлагыг бодлого шийдвэртээ тусгах зорилгоор зохион байгуулсан “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулга хэлэлцүүлэгийг манай компани Нийслэлийн Засаг даргын тамгын газар, АНУ-ын Азийн сан, Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвтэй хамтран 12 сарын 12, 13-нд Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа. Энэхүү зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэг нт Монгол Улсад анх удаа хийгдсэн бөгөөд Улаанбаатар хотод тулгамдаж буй хөгжлийн асуудлуудыг иргэдийн оролцоотой шийдвэрлэх зорилгоор дараахь 14 төслийг иргэдээр хэлэлцүүлсэн юм. Үүнд: 1. Улаанбаатар метро 2. Туул усан сан цогцолбор 3. Туулын хурдны зам 4. Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк 5. Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк 6. Эко парк байгуулах 7. Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах 8. Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт 9. Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах 10. “Бага тойруу”-гийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах 11. Монгол наадам цогцолбор 12. Экологийн коридор байгуулах 13. Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах 14. Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах Манай компани энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын 1500 иргэнээс урьдчилсан санал асуулгын судалгааг авч, бүлэглэсэн санамсаргүй түүврийн аргаар урьдчилсан санал асуулгад оролцсон 400 иргэнийг сонгон зөвлөлдөх хэлэлцүүлэгт урих, урилга, унших материал хүргэж өгөх, иргэдийг Төрийн ордонд 2015 оны 12 сарын 12, 13-ны өдрүүдэд болсон зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцуулах, бүлгийн хэлэлцүүлэгийг зохион байгуулах, хэлэлцүүлэгийн аудио бичлэгийг хийж тэмдэглэл хөтлөх, хэлэлцүүлэг дууссаны дараа хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс дахин судалгаа авч, мэдээллийн сан үүсгэх ажлыг амжилттай зохион байгууллаа.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ