Байгууллагын зөвлөх үйлчилгээний төсвийг илүү оновчтой, үр ашигтай, нэгдсэн аргачлалтай болгох зорилгоор “Зөвлөхийн ажил, үйлчилгээний төсөв боловсруулах, үнэ тогтоох аргачлал боловсруулах” төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох, ажлын даалгавар боловсруулах, төсөв тооцох, үнэ тогтоох, худалдан авах ажиллагааг төлөвлөх үйл явцыг бүхэлд нь хамарсан иж бүрэн судалгаа, дүн шинжилгээ хийсэн. Мөн холбогдох хууль эрх зүйн орчин, байгууллагын дотоод журам, өмнөх зөвлөх үйлчилгээний баримт бичиг, төсөвт дүн шинжилгээ хийж, одоогийн процессын зураглалыг боловсрууллаа.
Судалгааны үр дүнд зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар боловсруулах стандарт бүтэц, төсөвт өртөг тооцох аргачлал, үнэ тогтоох шалгуур, тооцооллын загвар, хэрэгжилтийг дэмжих гарын авлага болон excel суурьтай төсөв тооцооны загварыг боловсрууллаа. Түүнчлэн байгууллагын дотоод холбогдох журамд тусгах санал, зөвлөх үйлчилгээний ангилал, мэргэжлийн үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн жагсаалтыг бэлтгэсэн.
Энэхүү ажлын үр дүнд зөвлөх үйлчилгээний төсвийг илүү оновчтой, бодит өгөгдөлд тулгуурласан, нэгдсэн аргачлалын дагуу боловсруулах нөхцөл бүрдэж, өртгийн тооцоолол илүү үндэслэлтэй болсон. Ингэснээр төсвийн төлөвлөлтийн чанар сайжирч, зардлын бүтэц, тооцооны логик тодорхой болж, шийдвэр гаргалт бодит тооцоо, шалгуурт тулгуурлах боломж бүрдлээ.


