Skip links

ИМПОРТЫН ЗАХ ЗЭЭЛ БА ХУДАЛДАН АВАЛТЫН ШИЙДВЭР: БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЗУРГААН ТӨРЛИЙГ ХАМАРСАН ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖИЙН СУДАЛГААГ, ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Share This Post

Монгол Улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед барилгын материалын зах зээлийн нөхцөл байдал, импортын бүтэц, худалдан авагчийн зан төлөвийг цогцоор нь ойлгох шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна.

Уг сэдвийн хүрээнд манай байгууллага болох Эм Эм Си Жи ХХК нь зургаан нэр төрлийн барилгын материал (хуванцар хоолой, чулуун хавтан, гипсэн хавтан, цементэн хавтан, шил, плита)-д төвлөрсөн зах зээлийн судалгааг 2024 онд амжилттай гүйцэтгэлээ.

Судалгааны хүрээнд:

  • Импортын мэдээлэлд төрөл тус бүрээр дүн шинжилгээ хийж, зах зээлийн хэмжээ, чиг хандлагыг тодорхойлов.
  • 90 гаруй барилгын материал худалдан авагч байгууллагаас судалгаа авч, худалдан авалтын зан төлөв, үнэлэмж, хандлагыг шинжилсэн.
  • Салбарын мэргэжилтэн, нийлүүлэгчтэй гүнзгий ярилцлага зохион байгуулж зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлсон.

 

Гол үр дүнгээс онцлох нь:

  • Импортын хэт хамаарал: Судалгаанд хамрагдсан бүтээгдэхүүний 80 гаруй хувийг БНХАУ хангаж байгаа бөгөөд хямд өртөгтэй, чанаргүй материалын нэвтрэлт нэмэгдэж буй хандлагатай байна.
  • Худалдан авагчийн зан төлөв: Худалдан авагчид импортын бүтээгдэхүүнийг давамгайлан худалдан авдаг хэдий ч дотоодын үйлдвэрлэлд итгэх сонирхол өндөр байна. Гэхдээ дотоодын үйлдвэрлэгчдийн мэдээлэл хүргэлт, бүтээгдэхүүний чанар, нийлүүлэлтийн тогтвортой байдалд санаа зовох хандлагатай байна.
  • Зах зээлийн хуваарилалт: Импортын зах зээлд 1000+ жижиг тоглогч оролцож байгаа нь өрсөлдөөнтэй зах зээл болохыг илэрхийлж байна.
  • Ирээдүйн өсөлт: Барилгын салбарын нийт багтаамж 2030 он гэхэд 1.5 дахин өсөх боломжтой бөгөөд энэ нь дотоодын үйлдвэрлэлд стратегийн шинэ боломжууд нээгдэж байгааг илтгэж байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ