Skip links

Манай компаниас улирал бүр зохион байгуулдаг “Маркетинг, борлуулалтын менежер” бэлтгэх мэргэшүүлэх сургалтын 18-р ээлжийн сургалтын бүртгэл явагдаж байна. Сургалт нь өөрийн маркетинг, борлуулалтын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх, мэргэшихийг зорьж буй бизнесийн байгууллагын маркетинг, борлуулалтын менежерүүд, энэ чиглэлээр ажиллахыг сонирхож буй хувь хүмүүс болон оюутан залуучуудад зориулагдсан болно. Сургалтын хөтөлбөр болон дэлгэрэнгүй мэдээллийг https://mmcg.mn/mmcg/p/61 линкээр холбогдож үзнэ үү. Бүртгэлийн хугацаа:2013.09.09-2013.09.21өдрүүдэд 09.00-18.00 цагт Сургалтын үргэлжлэх хугацаа: 2013.09.23-2013.10.21 Хичээлийн хуваарь: 7 хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гаригуудад 17.00-20.00 цагт, Бямба гаригт 10.00-13.00 цагт хичээлэнэ. Холбоо барих утас: 77000188, 88901246

Share This Post

Манай компани “Дорноговь, Өмнөговь аймгуудын үүрэн телефон холбооны хэрэглэгчдийн зах зээлийн судалгаа”-г 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай хийж гүйцэтгэлээ. Бүс нутаг бүрийн гар утас хэрэглэгчдийн хэрэглээний онцлог, зан төлөв, цаашдын хандлага зэргийг илрүүлэхэд судалгааны зорилго оршиж байлаа.

Эдгээр бүс нутгууд шилжих хөдөлгөөн ихтэй, БНХАУ болон бусад орноос ирсэн ажилчид олон, эдийн засгийн хувьд эрчимтэй өсөлт хөгжил, бүтээн байгуулалт өрнөж байгаа, бэлэн мөнгөний эргэлт болон гадаадын хөрөнгө оруулалт их, уул уурхайн олборлолт, хайгуул маш ихээр хийгдэж байгаа онцлог бүс нутаг юм.

Энэхүү судалгаанд Дорноговь аймгийн 4 сум, 2 хилийн боомт, 2 суурин, Өмнгөговь аймгийн 7 сум, 2 хилийн боомт хамрагдсан ба нийтдээ 600 хэрэглэгчдээс батлагдсан анкетын дагуу нүүр тулсан ярилцлага, 23 нутгийн удирдлага, 14 гэрээт борлуулагчдаас ганцаарчилсан ярилцлага, 36 удаагийн фокус бүлгийн ярилцлагыг зохион байгуулж, баримт бичгийн судалгаа, дүрслэн зураглах арга, онооны үнэлгээний аргуудыг хослуулан хийснээрээ онцлог судалгаа боллоо.

Үүрэн телефон холбооны салбарын өсөлт хөгжил, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх ажилд энэхүү судалгаа маань өөрийн хувь нэмэр оруулах болно гэдэгт бид итгэлтэй байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ