Skip links

Манай компани өрхийн түүвэр судалгаанд талбарт суурилсан түүврийн хүрээг нэвтрүүллээ

Share This Post

    Манай компани өрхийн түүвэр судалгаанд талбарт суурилсан түүврийн хүрээ (Area based sampling frame)-г нэвтрүүллээ. Талбарт суурилсан түүврийн хүрээг судалгаанд ашиглах нь дараахь давуу талуудтай.

  • Жагсаалт бүхий түүврийн хүрээ (List frame)-тэй харьцуулахад жагсаалт дахь өрх нь өөр тийшээ шилжсэн байх, шилжиж ирсэн өрх бүртгэгдээгүй байх, зохиомол өрх жагсаалтад орсон байх зэрэг асуудал үүсэхгүй.
  • Дүүрэг, хороо, хэсгийн хил нарийн, тодорхой байх тохиолдолд түүврийн хүрээг бэлтгэхэд хялбар.
  • Усан хангамж, нийтийн ахуйн үйлчилгээ, жижиглэн худалдааны цэгүүдийн хамрах хүрээ, хүрэлцээ хангамжийг тодорхойлох зэрэг олон төрлийн судалгаанд ашиглахад тохиромжтой. Түүний дотор гэр хорооллын өрхийн судалгаанд илүү тохиромжтой.
  • ArcGIS буюу газар зүйн мэдээллийн сантай холбож, худалдаа үйлчилгээний цэгүүдийг байршуулах, худалдан авагчдын тоог урьдчилан тооцох зэрэг төлөвлөлтөнд ашиглах чухал мэдээллийн эх үүсвэр болно.

            Судалгааны түүвэрлэлтийн дизайн, түүвэрлэлт төлөөлөх чадвартай болсон эсэхийг хялбар харах боломжтой. Өөрөөр хэлбэл, түүвэрлэгдсэн нэгжүүд болон судалгаа авсан нэгжүүд газар зүйн хувьд хэрхэн тархсныг харуулах боломжтой. Мөн мэдээлэл цуглуулалтын үнэн бодит байдал, гүйцэтгэл зэргийг судлаачийн байршлын координатад үндэслэн хянах боломжтой.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ