Skip links

МОНГОЛЧДУУДЫН ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ ЯМАР ТҮВШИНД БАЙНА ВЭ?

Share This Post

Бид Монголчуудын тамхи, тамхин бүтээгдэхүүний хэрэглээний түвшин, тамхи хэрэглэдэг болон хэрэглэдэггүй хүмүүсийн зан төлвийг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг Английн Лондон хотод төвтэй маркетингийн судалгааны MASMI компанийн захиалгаар 4 дэхь жилдээ хийж гүйцэтгэлээ.

Улаанбаатар хотын 9 дүүрэг, 14 аймгийн 21 сумын хэмжээнд хуулийн хүрээнд 21-ээс дээш насны нийт 2,700 хэрэглэгчийг хамруулсан бөгөөд Үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий томоохон судалгаа юм. Судалгааны мэдээлэл цуглуулалтыг CAPI технологи ашиглан нүүр тулсан ярилцлага /Face-to-Face/ аргаар зохион байгуулсан.

Судалгаагаар сүүлийн 4 жилийн хугацаанд тамхи, тамхин бүтээгдэхүүний хэрэглээ, тамхины брэндүүдийн танигдсан байдал, имиж, брэндийн хэрэглээнд гарсан өсөлт, өөрчлөлтийг тодорхойлохоос гадна голчлон татдаг тамхины брэндээ сонгоход нөлөөлж буй хүчин зүйлсийг илүү гүнзгийрүүлэн судалсан. Мөн Монголчууд электрон тамхи, шиша (shisha) гэх зэрэг тамхин бүтээгдэхүүнүүдийн талаарх ойлголт, мэдлэг, хандлага ямар түвшинд байгааг тодорхойлсон.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ