Skip links

Монголын судалгааны салбарын хөгжлийг нэг шатаар ахиулсан шинэлэг аргачлал бүхий томоохон судалгааг Олон улсын нэр хүнд бүхий судалгааны компанитай хамтран зохион байгууллаа.

Share This Post

Манай компани Олон улсын маркетингийн судалгаа шинжилгээний салбарт тэргүүлэх нэр хүнд бүхий IPSOS компанитай хамтран шар айраг хэрэглэгчдийн зан төлвийн томоохон хэмжээний судалгааг 2012 оны зун амжилттай зохион байгууллаа. Энэхүү судалгааны зорилго нь Монголын шар айраг хэрэглэгчдийн хэрэглээний зан төлөв, тэр дундаа премиум зэрэглэлийн шар айраг хэрэглэгчдийн хэрэглээний зан төлвийг нарийвчлан судлахад чиглэгдсэн юм.

Уг судалгааг Олон улсын нэр хүнд бүхий судалгааны компанитай хамтран Монголд анх удаа “CENTRAL LOCATION PRODUCT TEST” аргаар дэлхийн судалгааны стандартын дагуу явуулсан нь Монголын маркетингийн судалгааны салбарын хөгжлийг нэг шатаар ахиулсан алхам болсон төдийгүй манай компанийн хувьд энэ төрлийн судалгаа зохион байгуулах томоохон туршлага болсон юм.

Уг судалгааны давуу тал нь судалгааны түүвэрлэлтийг хийхдээ зорилтот хэрэглэгчдийг ихээр цуглах газрыг сонгон авч, түүндээ тусгайлан өрөө, тасалгаа бэлтгэн зохион байгуулсан нь судалгаанд оролцогчдын тав тухтай байдлыг бүрэн хангаад зогсохгүй зорилтот хэрэглэгчдийн төлөөллийг судалгаанд хамруулах боломж олгодог. Ингэснээрээ судалгаанд оролцогчдыг хайж олох бус, нэг дор цугласан хэрэглэгчдээс шүүлтүүрт тэнцэх, зорилтот бүлгийн, үнэн зөв мэдээлэл өгөх хэрэглэгчийг судалгаанд оролцуулах боломжийг олгодог юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ