Skip links

МОНГОЛЫН ТЭРГҮҮЛЭХ ҮҮРЭН ОПЕРАТОРТАЙ ХАМТРАН 3 ДАХ ЖИЛДЭЭ АЖИЛТНЫ ТУРШЛАГА, БҮТЭЭМЖИЙН СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Share This Post

Эм Эм Си Жи компани нь Монголын тэргүүлэх үүрэн холбооны оператор компанитай хамтран ажилтны туршлага, бүтээмжийн судалгааг 3 дах жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэхүү судалгаа нь ажилтны ажилдаа хандах хандлага, ажлын орчны сэтгэл ханамж, дотоод соёл, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж өгөгдөлд суурилан хүний нөөцийн бодлогын үр нөлөөг хэмжих, цаашид хэрэгжүүлэх бодлогын чиглэлийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

АЖИЛТНЫ ТУРШЛАГА, БҮТЭЭМЖИЙН судалгааг тогтмол хийлгэж хүний нөөцийн нөхцөл байдлаа ойлгож хэмжиж байх нь байгууллагын цаашдын хөгжил, ирээдүйд чухал ач холбогдолтой юм.
Хандлагын өөрчлөлтийг цаг хугацааны туршид хянах боломж бүрдэж, стратегийн шийдвэр гаргалтыг илүү оновчтой болгодог
Өмнөх жилийн үр дүнтэй харьцуулсан шинжилгээ хийх замаар бодит ахиц дэвшлийг үнэлж, сул талыг тодорхойлдог
Судалгаанд хамрагдагч ажилтнуудын итгэлцэл нэмэгдэж, илүү нээлттэй, үнэн бодит мэдээлэл цуглуулах суурь бүрддэг
Удирдлагын зүгээс ажилтнуудаа илүү ойлгож, дэмжихэд чиглэсэн арга хэмжээ боловсруулахад түлхэц болдог.

Судалгааны үр дүнд ажлын орчин сайжирч, удирдлагын хэв маяг, сургалт хөгжлийн бодлогод тодорхой ахиц гарч, ажилтны сэтгэл ханамж болон бүтээмжид эерэг өөрчлөлт ажиглагдаж буй нь зөвлөх үйлчилгээний компанийн хувьд нийгэмдээ оруулж буй хувь нэмэр юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ