Манай компани “JICA” Олон Улсын байгууллагатай хамтран “Монгол Улсын экспортын СВОТ шинжилгээ”-г 2008 оны 5-р сарын 1-ээс эхлэн 75 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Энэхүү шинжилгээг ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд дараах үндсэн салбаруудыг хамарсан. Үүнд:
- Ноос, ноолуур, нэхмэл, хивс
- Мах махан бүтээгдэхүүн
- Арьс, ширний салбар
- Аялал жуулчлал
- Мэдээлэл технологи
- Уул уурхай ашигт малтмал
СВОТ шинжилгээг экспортын үйл ажиллагаа идэвхитэй явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, гадаад худалдаа хариуцсан менежерүүд мөн салбар хариуцсан яамдын мэргэжилтнүүдийг хамруулан хийж гүйцэтгэснээр Монгол Улсын Экспортын давуу болон сул тал, боломж аюулыг олон талаас нь харж үнэн бодитой тодорхойлж чадсан.