Бид Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон цөмийн эрчим хүчний хөгжлийн боломж, сорилтыг тодорхойлох зорилготой эксперт судалгааг амжилттай хэрэгжүүллээ.
Судалгааны хүрээнд эрчим хүч, цөмийн салбар, бизнес болон бодлого тодорхойлогч түвшний мэргэжилтнүүдийг хамруулсан онлайн судалгаа, гүнзгийрүүлсэн ярилцлага зохион байгуулж, цугласан мэдээлэлд нэгдсэн дүн шинжилгээ хийв.
Судалгааны үр дүн нь Монгол Улсад цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх эсэх асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэхэд шаардлагатай:
- Нөхцөл байдлын бодит үнэлгээ
- Экспертүүдийн байр суурь
- Боломж ба эрсдэлийн тэнцвэртэй дүгнэлт
- Хууль эрх зүй, институцийн бэлтгэлийн шаардлага
- Олон нийтийн оролцоо, мэдээллийн стратеги зэрэг шийдвэр гаргалтад чухал суурь мэдээллээр хангаж ажиллаа.


