Skip links

“Монгол Улс дахь англи хэлний сургалтын цогц дүн шинжилгээ 2025” судалгааны мэдээлэл цуглуулалт амжилттай хэрэгжлээ

Share This Post

Дэлхийн банк нь UK Foreign, Commonwealth & Development Office (UK FCDO)-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад англи хэлний боловсролын өнөөгийн нөхцөл байдлыг үндэсний хэмжээнд цогцоор нь үнэлэх өргөн хүрээний судалгааг хэрэгжүүлж байна. Энэхүү санаачилга нь англи хэлний сургалтын бодлого, хэрэгжилт, сургалтын чанар болон суралцах орчны бодит байдлыг олон өнцгөөс нь шинжилж, ирээдүйн бодлогын шинэчлэл, хөрөнгө оруулалт, чадавх бэхжүүлэх арга хэмжээг илүү оновчтой төлөвлөхөд чиглэж байгаа юм.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК нь тус төслийн хүрээнд Дэлхийн Банкнаас боловсруулсан бага ангийн хичээл ажиглалтын “TEACH Primary” аргачлалыг ашиглан 5-р ангийн англи хэл болон математикийн хичээлийг ажиглалаа. Энэхүү аргачлал нь багшийн заах арга барил, анги удирдах чадвар, сурагчдыг идэвхтэй оролцуулах стратеги, суралцах үйл явцын чанарыг олон улсын жишиг шалгуураар үнэлэх боломжийг олгодог. Ажиглалтын гол зорилго нь анги доторх сургалтын бодит үйл явцыг  системтэйгээр баримтжуулж, сурагчдын оролцоо, суралцах идэвхийн түвшинг үнэлэхэд чиглэдэг.

 

“Монгол Улс дахь англи хэлний сургалтын цогц дүн шинжилгээ 2025” ажлын хүрээнд Багшлахуй (TEACH Primary) аргачлалын дагуу мэдээлэл цуглуулах ажлыг 2025 оны 05 дугаар сарын 26-аас 06 дугаар сарын 30-ны хооронд амжилттай хэрэгжүүлэв. Энэ хугацаанд судалгааны баг Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 21 сургуульд ажиллаж, 5-р ангийн математик болон англи хэлний хичээлд нийт 84 удаагийн анги ажиглалт хийсэн. Мөн түүврийн аргаар сонгогдсон ангиудаас нийт 315 сурагчаас судалгааг авч, 42 багштай ганцаарчилсан ярилцлага хийж, 21 сургуулийн удирдлагатай уулзан мэдээлэл цуглуулсан.

 

Ийнхүү талбарын мэдээлэл цуглуулалтын ажил бүрэн дуусгаж, цуглуулсан өгөгдөлд чанарын хяналт хийж, нэгдсэн сан бүрдүүлж захиалагч талд хүлээлгэн өгсөн. Энэхүү судалгааны үр дүн нь Монгол Улсад англи хэлний боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, сургалтын үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын түвшинд шийдвэр гаргахад бодит, нотолгоонд суурилсан дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ