Skip links

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын удирдлага, үйл ажиллагааны судалгаа”-г 3 дахь жилдээ амжилттай хийж гүйцэтгэлээ

Share This Post

Өнгөрсөн 2013 оны хувьд 9-11 дүгээр сарын хооронд Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын Удирдлага, үйл ажиллагааны 3 дахь удаагийн судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. Судалгааны зорилго нь ММСС-гаас 5 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн үр дүнг хэмжих, үр нөлөөллийн үнэлгээнд шаардлагатай мэдээллийг цуглуулах юм.

Энэхүү судалгааны хүрээнд сонгогдсон мэргэжлийн сургуулиудын үйл ажиллагаа,  Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн хүрээнд хийгдсэн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, сургуулийн удирдлага, багш нарын үйл ажиллагааны өөрчлөлт, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаархи мэдээлэл, сугалааны аргаар сонгогдсон оюутнуудын мэргэжлийн ур чадварыг багш нараар үнэлүүлэх, мөн сургуулийн үйл ажиллагаатай холбоотой хоёрдогч мэдээлэл гаргуулан авах зэрэг ажлууд хийгдсэн юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ