Азийн бүтээмжийн төвөөс “Ногоон Бүтээмжийн Менежментийн Гарын Авлага”-ын төслийг сайжруулах асуудлаарх зөвлөгөөнийг 2014 оны 12 дугаар сарын 2-ноос 7-ны өдрийн хооронд Токио хотноо амжилттай зохион байгууллаа. Ногоон бүтээмжийн менежментийн тогтолцоо нь хэрхэн байгаль орчинд хор хөнөөлгүй, бага нөөц ашиглан их зүйл бүтээхэд байгууллагын менежментийг чиглүүлэхэд зориулсан систем юм. Хариуцлагагүй уул уурхай болон ХАА-н салбарын зохицуулалтын дутагдалтай байдал, малын тоо толгой хэт өсөлт зэргээс хамааран экологийн тэнцвэрт байдал алдагдаж эхэлж байгаа, хөгжлийн гарааныхаа цэг дээр яваа Монгол Улсын хувьд ногоон бүтээмжийг хөгжлийн чиг баримжаагаа болгох нь чухал ач холбогдолтой. “Ниргэсэн хойно нь битгий хашгираарай, нэг дордчихвол байгалийг нөхөн сэргээх нь маш их зардалтай шүү” гэж Япончууд болон бусад өндөр хөгжсөн орны мэргэжилтнүүд Монголчуудад захиж байлаа. Гарын авлагыг шинэчлэн боловсруулах зөвлөгөөнд Азийн 15 орны мэргэжилтнүүд оролцож, санаа бодлоо уралдуулан, гар нийлэн ажилласан. Монгол улсаас Монголын Маркетингийн Зөвлөх Групп, “MMCG” компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ оролцоод ирлээ. Энэ чиглэлээр сонирхож байгаа байгууллага, хувь хүмүүс Азийн Бүтээмжийн төвийн www.apo-tokyo.org веб хуудсанд зочилж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, гарын авлагыг үнэ төлбөргүй татаж авах бололцоотой.
- Business IntelligenceБайгууллагын алсын хараа 360° шинжилгээБрэнд хэрэглэгчийн зан төлвийн судалгааШинэ бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгааЗар сурталчилгааны үр өгөөж хэмжих судалгааҮндэсний медиа хэрэглээний судалгаа
- Think Tank
- Сургалт
- Тайлан
- Үйлдвэрлэгчдэд зориулав