Монгол Улсын Засгийн газраас өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалыг боловсронгуй болгох, нийгмийн хамгааллын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай болох, нийгмийн хамгааллын хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт оновчтой хүргэх зорилго тавин ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам (НХХЯ)-ны захиалгаар манай компани ООТА-аар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох зөвлөх үйлчилгээний ажлыг Дархан-Уул аймагт амжилттай хийж гүйцэтгэлээ.
Зөвлөх үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэхдээ Дархан-Уул аймгийн бүх сумдын өрхүүдээр ҮСХ-ны дарга болон НХХ-ийн сайдын 2010 оны 4 сарын 5-ны өдрийн 58/36 тоот тушаалаар батлагдсан асуулгын дагуу ярилцлага хийн, баримт бичгийн тулгалт хийж, мэдээллийг цуглуулан, мэдээллийн санг үүсгэн захиалагч байгууллагад хүлээлгэн өгөх үйл ажиллагаа хийгдсэн. Мэдээлэл цуглуулалтыг хийж гүйцэтгэхдээ өгөгдсөн арга, аргачлалын дагуу аймгийн төвийн гэр хорооллын бүх өрх, орон сууцны хорооллын өргөдлөө өгч, амьжиргааны түвшингээ үнэлүүлэх хүсэлт гаргасан өрхүүд, сумын төвийн болон хөдөөгийн багийн бүх өрхүүдийг судалгаанд хамруулах байдлаар ажиллалаа. Судалгааны үр дүнд Дархан-Уул аймгийн 4 сумын 15395 өрхийн 55310 иргэний мэдээллийг цуглуулан, мэдээллийн санг үүсгэж хүлээлгэн өглөө.
Энэхүү ажлын хүрээнд бий болгосон мэдээллийн сан нь нийгмийн салбарын хүрээнд эмзэг бүлгийн иргэдэд хүргэх үйлчилгээг зохион байгуулахад ашиглагдах чухал мэдээлэл болсон гэж итгэж байна.