Skip links

ОЛОН НИЙТИЙН САНАА БОДЛЫН СУДАЛГААНЫ ДЭЛХИЙН АССОЦИАЦИД ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ

Share This Post

Олон нийтийн санаа бодол нийгмийг цогцлоон бий болгох, өөрчлөхөд нөлөөлөх чухал хүч юм. Мэргэжлийн түвшинд сайтар зохион байгуулж, олон нийтэд түгээсэн судалгааны үр дүн олон нийтийн дуу хоолойг бүгдийн анхаарлын төвд аваачих чухал хэрэгсэл болдог. Манай компани олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, түүнчлэн бизнесийн байгууллагын захиалгаар олон нийтийн санаа бодлын судалгааг хийж ирсэн нь манай компанийн үйл ажиллагааны нэг гол чухал хэсэг болдог. Иймд манай компанийн зүгээс олон нийтийн санаа бодлын судалгааны аргачлал арга зүйг боловсронгуй болгох, олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх, судалгааны ёс зүйн хэм хэмжээг нэвтрүүлж дагаж мөрдөхөд анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн билээ. Энэ ажлын хүрээнд манай компани Олон нийтийн санаа бодлын судалгааны дэлхийн ассоциацид шинэ онд гишүүнээр элслээ.

Олон нийтийн санаа бодлын судалгааны дэлхийн ассоциаци нь 1947 онд байгуулагдсан, 60 гаруй орны 500 гаруй гишүүнтэй байгууллага юм. Ассоциаци нь олон нийтийн санаа бодлын судалгааны асуудлаар уулзалт зохион байгуулах, ном товхимол, мэдээлэл гаргах, мэргэжлийн стандартыг нэвтрүүлэх, судалгааны дэвшилтэт арга зүйг сурталчлах, судалгааны үр дүнг мэдээлэх, ардчиллын үйл явц, сонгуулийн өмнөх санал асуулгын үр дүнг хэрхэн ашиглаж байгааг хэрхэн ашиглах талаарх зохистой арга хэлбэрийг сэтгүүлчдэд зөвлөх, боловсон хүчнийг хөгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, олон улсын санал асуулга зохион байгуулах, бусад судалгааны агентлагуудтай хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ