Skip links

ОЛОН УЛСЫН ТОМООХОН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН КОНЦЕПЦ ҮНЭЛГЭЭГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Share This Post

Сүүлийн үед Монгол Улсын зах зээлд олон улсын томоохон франчайзинг бизнесүүд нэвтрэн орж зах зээлд амжилттай байршиж байна. Энэ нь нэг талаараа хэрэглэгчдэд олон улсын стандарт шаардлагад нийцсэн шинэлэг үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийг олгож байна. Мөн Монголын бизнесүүд олон улсын ноу хаунаас суралцах, бизнесийн өрсөлдөөний шинэ хөгжлийг бий болгож, чадваржуулж байгаа зэрэг олон давуу талтай.

Манай байгууллага олон улсын томоохон сүлжээ супермаркетын концепцыг үнэлэх томоохон ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Уг судалгааг бид зорилтот байршлын ойр орчмын оршин суугчдын дунд зохион байгуулсан бөгөөд олон улсын томоохон сүлжээ супермаркетын үндсэн концепцууд хэрэглэгч нарт хэр таалагдаж байгаа, бусад ижил төрлийн томоохон сүлжээ супермаркеттай харьцуулахад давуу тал үүсч байгаа эсэх, худалдан авалтад хэрхэн нөлөөлөл үзүүлж байгаа үнэлгээг хийлээ. Судалгаанаас захиалагч маань Монгол Улсын зах зээлд нэвтрэхэд ямар концепц бүрдүүлэхэд анхаарч ажиллах талаар олон зүйлийг олж харлаа хэмээн сайшаасан.

Судалгаанд концепц үнэлгээнээс гадна хэрэглэгчдийн сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх зан төлөв, хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүний хэрэглээ, зарцуулж буй мөнгөн дүн, худалдан авалтын зан төлөв, хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг зэрэг мэдээллийг цуглуулж захиалагч байгууллагадаа өгсөн. Ингэснээр гадаадын захиалагч байгууллагын хувьд Монгол хэрэглэгчийн талаарх гүнзгий ойлголттой болж, хоол хүнс, өргөн хэрэглээний барааны хувьд ямар онцлогтой байдаг талаар нарийн мэдээлэлтэй болсон.

Судалгааг 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны олон улсын ISO 20252 стандартын дагуу мэдээлэл цуглуулалтын алдаагүй байдал, чанарын удирдлагыг хангаж, чанартай хийж гүйцэтгэсэн нь гадаадын захиалагч байгууллагын хүлээлтэд нийцэж өндөр үнэлгээ авсан.

“Аливаа шинэ зах зээлд судалгаагүйгээр нэвтрэх нь мөрийтэй тоглож байгаатай агаар нэг юм. Хэрэв та судалгаагүйгээр шинэ зах зээлд орж азаа үзвэл, шууд мөрийтэй тоглосон нь дээр гэж зөвлөе.”
MMCG ХХК-ийн зөвлөх
ASHOK SETHI

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ