Skip links

ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКСИЙГ ТООЦЛОО

Share This Post

Урт хугацааны туршид орон сууцны үнэ өссөөр байх нь хөрөнгийн зах зээл дээрх үнийн хэт хөөрөгдөлт үүсч, улмаар нь эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан болдог. Тиймээс сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад орон сууцны үнийн хөдөлгөөнийг судлах, түүнийг хянах нь чухал ач холбогдолтой асуудал болоод байна.  

    Уг асуудлын хүрээнд Монгол банкны захиалгаар Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, үл хөдлөх хөрөнгө зуучийн Координат инфо ХХК болон судалгаа зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК-ууд түншлэн орон сууцны үнийн индекс (ОСҮИ)-ийг өөрсдийн сонгосон арга, аргачлалын дагуу холбогдох мэдээллийг цуглуулан 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэлх 6 сарын хугацаанд тооцож, захиалагч талд танилцууллаа.

    Ингэхдээ Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт байрлах бүх орон сууцнуудыг тоолж, Сууц өмчлөгдийн холбоо, Орон сууцны контор, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Барилга хот байгуулалтын яам зэрэг байгууллагуудын мэдээллээр баяжуулан, мэдээллийн санг үүсгэсэн. ОСҮИ-ийн жинг тооцох, үнийн мэдээлэл цуглуулах суурь хэмжээс нь орон сууцны талбайн хэмжээ болж байгаа боловч 2000 оноос өмнө нь баригдаж ашиглалтад орсон орон сууцны барилгуудын сууцны нийт талбайн хэмжээ өөрөөр тооцогдож байсан. Энэ байдлыг залруулж орон сууцны нийт талбайн хэмжээг нэг хэмжүүрт оруулахын тулд 2000 оноос өмнө ашиглалтад орсон орон сууцнуудыг MNS 6058:2009 стандартын дагуу мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэн мэдээллийн санд оруулах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлыг БХБЯ-наас ихээхэн сайшаасан.

    Манай орны хувьд сүүлийн жилүүдэд барилгын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн үнэ ч өндөр өсөлттэй байгаа билээ. Өнөөдрийн байдлаар барилгын салбарын нийлүүлэлт нь иргэдийн орон сууцны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа тул иргэдийн дунд орон сууцны үнэ ирээдүйд өснө гэсэн хүлээлтийг үүсгэж байна. Иймд орон сууцны үнийн өөрчлөлтийг сар бүр тооцож, олон нийтлэг арга зүйд нийцсэн аргачлалаар бүрэн хамралттай, үнэн бодит мэдээллийг цуглуулан олон нийтэд зарлах нь богино болон урт хугацаан дахь орон сууцны үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэх боломжтой болох юм.

                                                                                                               2014 оны 3 дугаар сарын үнийн индексийг харууллаа

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ