Барилга, орон сууцны салбарт оршин суугчдынхаа сэтгэл ханамжийг тогтмол хэмжиж, судалгаанд суурилсан сайжруулалт хийдэг цөөн барилгын компанийн нэг бол NCD Group юм.
Уг ажлын хүрээнд Эм Эм Си Жи ХХК нь NCD группийн 5 төслийн оршин суугчдаас сэтгэл ханамж, төлөвлөлт амлалтын зөрүү, орон сууцны үнэ цэн, дутагдалтай зүйлийг тодруулах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Судалгаагаар үр дүнгээс харахад, компанийн нэр хүндэд итгэх хэрэглэгчийн хандлага тогтвортой байгаа бөгөөд өмнө нь худалдан авалт хийсэн хэрэглэгчид дараагийн төслөөс дахин худалдан авалт хийх хандлагатай байгаа нь байнгын хэрэглэгчийн бааз үүссэн байгааг харууллаа.
Манай компани нь судалгааны үр дүнд үндэслэн төсөл тус бүрийн хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор төлөвлөлт, засвар үйлчилгээ, СӨХ-ийн менежмент, зогсоолын зохион байгуулалт зэрэг олон талт сайжруулалтын санал дэвшүүлээд байна.